АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-15 15:08:54

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын жижиглэн худалдааны өнгөрсөн 12 дугаар сарын борлуулалтын хэмжээ сүүлийн есөн жилд байгаагүйгээр буурсан дүн үзүүлсэн нь тус улсын эдийн засгийн өсөлт удааширч буйг харуулав.


Пүрэв гарагт АНУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр, 2018 оны 12 дугаар сарын жижиглэн худалдааны хэмжээ 505.8 тэрбум ам.доллар байсан ажээ. Энэ үзүүлэлтийг 11 дүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 1.2 хувиар буурсан байна. Түүнчлэн 2003 оны есдүгээр сараас хойших хамгийн сул үзүүлэлт энэ болжээ.


Үүний зэрэгцээ цахим жижиглэн худалдааны борлуулалт 3.9 хувиар, супермаркет болон их дэлгүүрүүдийн борлуулалтын хэмжээ 0.9 хувиар тус тус буурчээ. Мөн спортын болон номын дэлгүүрүүдийн борлуулалт 4.9 хувиар, хувцасны борлуулалт 0.7 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ