Хүчний байгууллагууд авхаалж самбаа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:46:51

Цагдаа,  Онцгой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуул, Тахар, Зэвсэгт хүчний 016-р бригад зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын марш тактикийн тэмцээн Зуунмодод эхэллээ.

Иргэдэд зэвсэгт хүчний байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг  тэмцээн 3 сарын 15 хүртэл хоёр шаттай болно. Оролцогчид  гардан тулаан, биеийн тамир, галт зэвсэг, химийн нормотив, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа, гранат, буудлага, гэх мэт төрлөөр өрсөлдөх ба эхний гурван байрт эзэлсэн алба хаагчид 100-200 мянган төгрөг, өргөмжлөл гардахаас гадна тасгийн шилдэг захирагчийг тодруулж, шагнаж, урамшуулана.

Өнгөрсөн жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 016-р бригадын ахлагч, офицеруудын баг тэргүүн байр эзэлж байв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ