Улаанбаатар-Говь-Алтайн хооронд онгоц нисч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:44:40

Говь-Алтай аймагт сүүлийн нэг жил хагасын хугацаанд онгоц нисээгүй бөгөөд иргэд зөвхөн суудлын том бага автобусаар хот хооронд зорчиж яаралтай эмчилгээ, хагалгаанд орох, эмнэлгийн үйлчилгээ авах, алба амины ажил амжуулахад ихээхэн бэрхшээлтэй байсан юм.

Энэ сараас эхлэн “Аеро Монголия” компаний нислэг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагуудад нисэж эхэлснээр иргэдийн талархалыг хүлээж байна. Хөдөө орон нутгаас урьдчилан захиалгаа өгч шуурхай үйлчлүүлдэг болсноор цаг хожсон, тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдээд байна.

Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                             

Холбоотой мэдээ