"Бүсгүй зурвас" жүжгийн бэлтгэлд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-13 11:09:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн зохиол, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно. Уг жүжгийн дүрүүд тодорч, жүжигчид бэлтгэлээ хийж байна.

Жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Ж.Урнаа, МУСТА С.Болд-Эрдэнэ,  М.Тогтохжаргал, залуу жүжигчин Б.Золзаяа нар тоглох юм. Мөн туслах дүрүүдийг ч гавьяатууд бүтээлцжээ. Тухайлбал, Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Мягмарнаран, МУГЖ Л.Дэмидбаатар МУСТА Ж.Пүрэвдорж,  Б.Шинэбаяр,  Б.Одончимэг, Э.Тодгэрэл  нар оролцон тоглох юм байна.


Холбоотой мэдээ