Сар шинээр 200 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-02-07 19:11:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар хүйтэрснээс томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас анхааруулж байна.

Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгджээ. 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж, эмнэлгийн тусламж авчээ

Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхдээ хүйтэнд гэрээс нь гаргахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж байх, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хэрэв ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед нь зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч байна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд хоёрдугаар сарын 11 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд, хариуцлагатай жижүүр томилон ажиллаж байна. 

Холбоотой мэдээ