Буэнос-Айрест гал гарсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-02 13:27:57

МОСКВА. /Аиф/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын төвийн зочид буудалд гал гарсны улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж 112 болжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн 52 нь эмнэлэгт хүргэгдсэн тухай түргэн тусламжийн төвийн захирал Оскар Балькарсе мэдэгджээ.


Эмнэлэгт хүргэгдсэн 4 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Гал гарсны улмаас хүний амь эрсдээгүй байна.


Гал Буэнос-Айрес хотын төвийн нэгэн зочин буудалд гарчээ. Галын утаанд хордсоны улмаас 55 настай эмэгтэй амиа алдсан тухай “TN” цахим хуудас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ