Үлэг гүрвэлийн үед хамаарах хувнаас шувууны ул мөр олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-02-01 15:22:25

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, АНУ, Канадын судлаачдын баг 100 сая орчим жилийн өмнөх үед хамаарах хувнаас шувууны ул мөр олсон байна. Судалгааны дүнг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.


Энэхүү хувыг Мьянмарын хойд нутгийн Хукавнг хөндийд явуулсан малтлагын үеэр олсон ажээ.


“Шувууны мөр 7 мм урттай байсан бөгөөд маш сайн хадгалагдсан байсан. Энэхүү нотолгоог ашиглан гурван хэмжээст загварыг бүтээх боломжтой” гэж БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Амьтан судлалын институтын судлаач Бай Мин хэлсэн байна.


БНХАУ-ын Гео шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн, судалгааны багийн ахлагч Син Лидагийн хэлснээр, энэхүү мөр нь махчин эсвэл сэг зэмээр хооллогчийн мөр байж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ