МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-31 15:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна.

Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг энэ сарын 29-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ын намаас сонгогдсон дэд дарга Л.Энх-Амгалан чуулган даргалж буй юм. Хуулийн дагуу УИХ-ын даргыг олонхийн бүлгээс нэр дэвшүүлэн томилдог. Энэ хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшичгийг тодруулах юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө саналыг хэлэлцэж дэмжвэл нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Удирдах зөвлөлийн хурлыг 14.30 цагт зарласан бөгөөд одоогоор зөвлөлийн гишүүд бүрэн цуглаагүй байна.

Холбоотой мэдээ