Хилийн цэрэг сураггүй алга болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-31 15:34:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч ор сураггүй алга болсон талаар ХХЕГ-аас мэдээллээ. 


Тодруулбал, энэ сарын 30-ны өглөөний 09 цагийн орчимд тус цэргийн ангид хилийн манаанд гарч байсан В гэх цэрэг харуулын байраа орхин явжээ. Тэрээр үүрэг гүйцэтгэж байхдаа,  50 ширхэг сумтай Ака-47 буутай, морьтой явсан юм байна.


Түүнийг хил давсан эсэхийг одоогоор тогтоогоогүй ч, ОХУ-ын хил хамгаалах байгууллагад мэдэгдэж эрэн хайж эхэлжээ. Тухайн цэрэг Завхан аймгийн Асгат сумын харьяат бөгөөд ар гэрийнхэн нь эрлийн ажиллагаанд оролцохоор тус цэргийн ангид иржээ. Увс, Завхан аймгийн цагдаа, цэрэг, хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн эрлийг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ