Бага ангиуд “Ангийн номын сан”-тай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-аас
хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд ЕБС-ийн
бага ангийн бүлэг бүрт "Ангийн номын сан" -г хүлээлгэн өгчээ. Сүхбаатар аймгийн 16
сургуулийн бага ангийнханд нийт 12508 ширхэг ном олгосон байна.
Эдгээрээс Эрдэнэцагаан сумын бүрэн дунд сургууль /БДС/, Баруун-Урт сумын нэгдүгээр БДС, Баяндэлгэр сумын БДС-иуд хамгийн олон буюу 1000-1600 ширхэг ном авчээ. Нэг ангид олгосон номын санд үлгэр уран зохиолын, танин мэдэхүйн, шинжлэх ухааны, байгалийн, танин мэдэхүйн, уран зургийн олон төрлийн ном багтжээ.
“Хүүхэд багачуудын ном унших арга зүйг
сайжруулах, мэдлэг оюуныг тэлэх, тэднээр дамжуулан эцэг эх иргэдэд эерэг нөлөө
үзүүлэх гээд олон талын ач холбогдолтой маш том хөрөнгө оруулалт юм. Бага ангийн
багш нар хичээлийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа ашиглах юм. Цаашлаад
номын сангаа баяжуулах, фондоо нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч, хамгийн
гол нь ариг гамтай, үр дүнтэйгээр ашиглах ёстой. Бага ангийн сурагчид тэр бүр
номын санд очоод байдаггүй. Тэгвэл үүнээс хойш сурагчид ангидаа номтой
нөхөрлөх, түүнийг уншиж судлах бүрэн боломжтой болж байгаа юм. Ангийн номын
санг сургуулиудад олгох ажлын хүрээнд сургууль бүрийг ангийн номын сангаа
ашиглах тусгай журам гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг манай газрын зүгээс өгч
байгаа.” гэх мэдээллийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа
өглөө.