Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг түр хаажээ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-31 11:10:14
Yesukheitumur Tumurbaatar

БАНГКОК. /NHK/. Агаарын бохирдлын улмаас Таиландын нийслэл Бангкок хотын 437 сургууль, цэцэрлэгийг лхагва гарагаас баасан гараг хүртэл түр хаахад хүрлээ гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.


Тус хотод “PM 2.5” буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ сүүлийн долоо хоногт аюултай, өндөр түвшинд хүрсэн учраас ийм шийдвэр гаргажээ. 

 

Агаарын бохирдлын хяналтын газрын мэдээлснээр, Бангкок хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ тогтоосон аюулгүйн түвшинээс давсан байна.


Хуурайшилт болон үйлдвэр, автомашинуудаас ялгарах утаа агаарын бохирдлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж байгаа тухай мэдээлэлд дурджээ.


Хотын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахын тулд үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах, газрыг чийгшүүлэх арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээнүүд үр дүн багатай, нөхцөл байдал ирэх сарын эхэн үе хүртэл өөрчлөгдөх төлөвгүй байна гэж хотын захирагч мэдэгжээ.

Холбоотой мэдээ