Боловсрол, соёл, урлагийн газрын 60 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-31 14:59:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ойг энэ оны 10 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэнэ.

            Сургалт заах аргын кабинет  нэртэйгээр 60 жилийн өмнө байгуулагдсан тус газар одоогийн байдлаар 23 цэцэрлэг, 20 сургууль, соёл урлагийн 20 байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Сургалтын “Тайлбартай дасгалын арга”-ыг бий болгож, сургууль, багш нар “Бүтээлч багшаас-бүтээлч хамт олон” болох хөдөлгөөний улсын хэмжээнд өрнүүлсэн зэрэг өнгөрсөн хугацаанд гаргасан үр бүтээл тус аймгийн боловсрол, соёлын салбарт их байдаг гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярилаа.

Холбоотой мэдээ