Хот хоорондын замд осол гарч, бага насны хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-29 22:40:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд явж байсан том оврын автобус, Хөвсгөлийн чиглэлд явж байсан суудлын машинтай мөргөлдсөний улмаас 10 сартай хүүхэд эндсэн хэрэг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт буюу улсын чанартай А1001 дугаарын авто замд гарчээ. Уг хэрэг өнөөдөр өглөөний 10 цаг орчимд гарсан байна.

Ослын шалтгаан нөхцөлийг  Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотой хөдөлгөөн ихэсч байгаа учир авто замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ