Венесуэлийн эсрэг дангаар хориг арга хэмжээ авсныг хатуу шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-29 17:08:25

БЭЭЖИН. /ТАСС/.АНУ Венесуэлийн эсрэг дангаар хориг арга хэмжээ авсан нь тус улсын ард иргэдийн аж амьдрал, сайн сайхан байдлыг алдагдуулах учир манай улс энэ арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.


“Хориг арга хэмжээнүүд нь Венесуэлийн ард иргэдийн амьдралыг дордуулахад хүргэх учир зохих талууд иймэрхүү арга хэмжээний ноцтой үр дагаварт хүргэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хятад улс бол Венесуэлийн эрх баригчдын чухал түнш бөгөөд хоёр улсын олон жилийн хамтын ажиллагаа Хятадад төдийгүй Венесуэлд эерэгээр нөлөөлдөг” хэмээн тэрбээр хэлжээ.


 Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авна хэмээн өмнө нь АНУ-ын Төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон болон Сангийн сайд Стивен Мнучин нар мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ