Хүүхдийн номын ордонд 4 сая төгрөгийн үнэ бүхий ном бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-30 14:12:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Хүүхдийн номын ордонд 4 сая төгрөгийн өртөг бүхий номыг хандивлалаа. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Бямбын Ренчингийн уран бүтээлийг эмхэтгэж, хамгийн сүүлийн үеийн технологиор хэвлэсэн таван боть ном 50 ширхгийг Номын сангийн ордны Л.Анхбаярт өнгөрсөн бямба гарагт  гардуулан өгсөн юм.


Д.Тогтохсүрэн гишүүн хэлэхдээ “Өвөрхангайн хүүхдүүд ирээдүйд боловсролтой, чадавхтай иргэн болох ёстой” гээд аймагтаа ирэхдээ иргэддээ дандаа ном бэлэглэдэг хэмээн ярьж байлаа.

Холбоотой мэдээ