Оскарын шагналд нэр дэвшигчид виз олгохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-25 15:04:38

МОСКВА. /АиФ/. Энэ жилийн Оскарын шагналд хамгийн олон төрөлд  нэр дэвшээд буй “Рома уран сайхны кинонд дүр бүтээсэн Мексикийн жүжигчин  Хорхе Антонио Геррерод АНУ-ын Консулын газар виз өгөхөөс татгалзжээ.


Хоёр дахь удаагаа виз авах гэж оролдох үед Геррерог АНУ-д ажиллах зорилготой байна гэж Консулын газрын ажилтнууд үзсэн байна. Харин хамгийн сүүлд буюу 3 дахь удаагийн оролдлогоороо Герреро Оскарын шагнал гардуулах ёслолын зочны хувиар оролцох урилгыг Консулын газарт өгсөн хэдий ч түүнд татгалзсан хариуг өгчээ.


Виз авч чадаагүйн улмаас ирэх сарын 24-нд Лос Анжелес хотод болох Оскарын шагнал гардуулах ёслолд Мексикийн жүжигчин Герреро оролцохгүй байж магадгүй байна.    


Хар цагаанаар дүрслэгдсэн “Рома” уран сайхны кино нь Мехико хот дахь 1970-аад оны энгийн нэгэн гэр бүлийн амьдарлыг өгүүлдэг юм. 

Холбоотой мэдээ