Сар шинийн баяраар Цагааннуурын боомт гурван хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-24 13:28:04

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт Сар шинийн баяраар гурав хоног амарна гэж тус аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.

            Тодруулж хэлэхэд, битүүний өдөр буюу ирэх сарын дөрөвний өдөр ажиллаад 5-7-ны өдрүүдэд амрах аж.

            Харин 8-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Холбоотой мэдээ