АНУ Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-22 15:46:32

МОСКВА. /АиФ/. АНУ-ын эрх баригчид “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай албан ёсны хүсэлтийг Канад руу илгээхэд бэлэн байна. Энэ тухай Канад улсаас АНУ-д суугаа Элчин сайд Дэвид Макнотоны мэдэгдсэнийг “The Globe and Mail” сонинд мэдээлжээ.


Канадын дипломат төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг АНУ илгээхэд бэлэн байгаа хэдий ч хүсэлтийг хэзээ илгээх нь тодорхойгүй байгаа аж. Канад улс тус хүсэлтийг энэ сарын 30-наас өмнө авах ёстой бөгөөд шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг нэг сарын дотор гаргах ёстой юм байна.


Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Ванкувер хотод баривчлан саатуулсан. Түүнийг Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасан бөгөөд хожим нь батлан даалтаар сулласан юм.  

Холбоотой мэдээ