"Цэвэрхэн шинэлцгээе" аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 14:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй байхыг уриалж "Цэвэрхэн шинэлцгээе" аяныг хоёр дахь жилдээ эхлүүллээ.

Энэ аяны нээлт болгож БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шишинтны төв Гандантэгчэнлин хийд болон нийслэл дэх хүрээ хийдийн хамба лам нарыг хүлээн авч уулзсан байна. Өнгөрсөн жил сүм хийдүүд цагаан сараар БОАЖЯ-ны  "Цэвэрхэн шинэлцгээе" уриалгыг дэмжин, уул, усаа бохирдуулахгүй тойрч тахилга ёслол үйлдэхийг иргэдэд зөвлөж байсан. Тэгвэл энэ жил урьдын адил уриалгыг дахин өрнүүлье, бохирдуулсан уул, овоог иргэд, байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэх уриалгыг бас гаргая гэсэн саналыг хүрээ хийдийн хамба лам нар гаргасан байна. 


Холбоотой мэдээ