Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-14 11:32:38

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байх учиртай.

    Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан болох УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, УИХ-аас байгуулагддаг байгууллагын удирдах албан тушаалтан, Улсын дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга зэрэг Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 220 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон http://www.xacxom.iaac.mn  цахим хуудсанд байршуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ