Өнгөрсөн онд Хятадын ДНБ 6.6 хувиар өсжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-01-21 12:54:37


Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын ДНБ 2018 онд 6.6 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн бага хувийн үзүүлэлт ажээ.

Уг мэдээллийг тус улсын Үндэсний статистикийн газраас өнөөдөр мэдээлэв. Урьдчилсан тооцооллоор Хятадын ДНБ өнгөрсөн онд 90 их наяд юаньд хүрч, харьцуулах үнийн тооцооллоор өсөлт 6.6 хувьтай гарч, хүлээгдэж буй хөгжлийн зорилт 6.5 хувьд хүрчээ.

Өсөлтийг улирлаар нь авч үзвэл, эхний улиралд 6.8 хувиар, хоёрдугаар улиралд 6.7 хувиар, гуравдугаар улиралд 6.5 хувиар, дөрөвдүгээр улиралд 6.4 хувиар тус тус өссөн байна.

Үйлдвэрлэлээр авч үзвэл, үндсэн үйлдвэрлэл 6.4 их наяд юаньд хүрч 3.5 хувиар, хоёрдугаар шатны үйлдвэрлэл 36.6 их наяд юаньд хүрч 5.8 хувиар, гуравдугаар шатны үйлдвэрлэл 46.9 их наяд юаньд хүрч 7.6 хувиар тус тус өсчээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ