Өвөрхангай аймаг "Мөнгөн Буйл" шагнал хүртлээ

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-01-21 10:06:36
https://www.facebook.com/chadraabal

Өвөрхангай аймаг "Мөнгөн Буйл" шагнал хүртлээ


Богд суманд энэ сарын 19-ний өдөр түмэн тэмээний баяр боллоо. 2018 онд 10635 тэмээ тоолуулж түмэн тэмээтэй болсны баяраа зохион байгуулж байгаа нь энэ билээ.

Богд сум 1979 онд 12 мянган тэмээ тоолуулж Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" хүртэж байсан бол 40 жилийн дараа дахин энэ нэр хүндтэй шагналын болзлыг биелүүлэн  “Мөнгөн буйл” хүртлээ.


Өвөрхангай аймаг дахь МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн тусгай сурвалжлагч С.Чинбат