Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-19 14:56:46

ТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар энэ оны хавар “Япон тэнгис” хэмээх нэршлийн асуудлаар  БНСУ болон БНАСАУ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийх бодолтой байна. “Sankei Shimbun” сонины мэдээлснээр, Ус зүйн олон улсын байгууллагын шаардлагын хариуд ийм шийдвэр гаргажээ.


Япон тэнгисийн нэрийг “Зүүн тэнгис” болгон өөрчлөхийг хоёр Солонгос 1990-ээд онд шаардаж эхэлжээ. Сүүлийн үед БНСУ-ын эрх баригчид газрын зурагт Япон болон Зүүн тэнгис гэх хоёр нэрийг хоёуланг нь ашиглахыг зөвшөөрөх хандлагатай болоод байгаа аж.


Хоёр Солонгосын үзэж байгаагаар, Японы эрх баригчид ХХ зууны эхэн үе дэх түрэмгийн колонийн бодлогынхоо хүрээнд энэхүү нэршлийг олон улсын нийгэмлэгт тулган хүлээлгэсэн аж. 

Холбоотой мэдээ