БСШУСЯ-наас ханиад томуу нэмэгдсэн 8 аймгийн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-01-19 12:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа найман аймгийн ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын амралтыг сунгах тушаал гаргаад байна. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт  ирүүлснийг ийнхүү шийдвэрлэжээ.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12-р сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Тэгвэл дээрх найман аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнээс 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал ЕБС-ийн  хичээлийг  оруулахгүй байхаар боллоо.

Холбоотой мэдээ