Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-18 14:54:20

ВАШИНГТОН. /ТАСС/. Ирэх долоо хоногт ажилдаа эргэн орохыг АНУ-ын Төрийн Департаментын удирдлага төсвийн хямралаас үүдэн чөлөө авсан ажилтнууддаа уриалжээ.


“Холбооны Засгийн газрын санхүүжилтийг хэсэгчлэн зогсоосон энэ нөхцөлд ажилтнууддаа цалин олгох арга хэмжээг Төрийн департамент авсан. Үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг газар болохын хувьд Төрийн департамент үүргээ гүйцэтгэх нь маш чухал юм” хэмээн Төрийн нарийн бичгийн орлогч дарга Билл Тодд хэлсэн байна.


Төсөв батлагдаагүйн улмаас АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулж хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрсэн юм. 

Холбоотой мэдээ