Хөх нуурын гүнээс хоёр тонн хог гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-15 20:38:02

Дорнод /МОНЦАМЭ/. Хөх нуурын гүнээс загасны тор, торонд орооцолдсон элдэв зүйл зэрэг хоёр тонн хог гарчээ. 

Нуурын орчны бохирдлыг тогтоохын тулд Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг 2017 онд Хөх нуурын экосистемд судалгаа хийж байсан юм. Энэ судалгааны дагуу өнгөрсөн онд нуурын усны бохирдлыг бууруулахын тулд хоёр ч удаа томоохон цэвэрлэгээ хийжээ. Мөн нуурын эргээс онцгой хамгаалалтын бүс хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэхэд дөрвөн тонн хог гарсан байна.

Сүүлийн жилүүдэд Хөх нуур орчмын сав газрын доорх усны түвшин буурснаас гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэн тасалдахад хүрээд байгаа. Хөх нуурт цутгадаг Тээлийн гол шургаснаас нуурын ус үндсэндээ сэлбэгдэхгүй болж эрдэсжилт нь эрс нэмэгдэх болсон юм. “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулан судалгаа явуулахад маш их бохирдолттой, ерөнхий хатуулаг, магнийн ионы хэмжээгээр их бохирдолттой, исэлдэх чанарын хэмжээгээр бохирдолтой гэсэн ангилалд багтсан байна.

Дашрамд дуулгахад, Дорнод Монголын Улз, Хэрлэн голын савд 30 гаруй нуур бий. Үүний хамгийн том нь Хөх нуур бөгөөд Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т, далайн түвшнээс 560 м өндөрт оршдог юм.Энэтөвөөс урагш 38 км-т оршиххүү нуур нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 560 мөндөрт оршдог.

 

Холбоотой мэдээ