Оны эхний тэргүүлэгчдийн хуралдааны ирц бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ирц өнгөрсөн онд хэд хэдэн удаа бүрдэхгүй хуралдаан хойшилж байсан бөгөөд нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх хэмжээнд хүртэл байдал хурцдаж байсан юм. Гэвч энэ асуудал намжиж ийнхүү оны эхний хуралдаанаа амжилттай хийсэн байна.
Хуралдаанаар “Аймгийн оны тэргүүний байгууллага, хүмүүсийг шалгаруулах журам”, Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сангаас хөрөнгө оруулалт олгох шийдвэр гаргах эрх бүхий сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах, Өлгийн улаан ямааны үүлдэр бий болгохыг дэмжих, зарим иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.