"Монгол цэргийн бахархал" өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dotood_editor@montsame.mn
2016-03-12 13:43:15

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб  “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.


Өдөрлөгийн үеэр батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Зэвсэгт хүчний 011 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Батболд, засварын хөдөлгөөнт бүлгийн инженер ахмад Э.Цэнд-Аюуш, химийн засварын цехийн дарга дэд хурандаа Ч.Батчулуун, механик боловсруулалт цехийн инженер ахмад Ч.Бямбацогт, худалдаа маркетингийн албаны мэргэжилтэн Г.Баярсүрэн, тогооч н.Хонгорзул, Онцгой байдлын Гал унтраах 014 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч н.Ганболд нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагнав.
Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Батлан хамгаалах” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдад Засаг дарга Ж.Ганхуяг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Монгол улсын ирээдүй болсон залууст батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр оюутан цэргийн бүртгэлийг хийлээ.

Холбоотой мэдээ