Грект үл таних этгээдүүд нунтаг бодистой дугтуйнуудыг тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-11 13:47:12

АФИН. /РИА Новости/. Үл таних этгээдүүд Грекийн хэд хэдэн их дээд сургуульд үл мэдэх нунтаг бодистой дугтуйнуудыг тараасан хэрэг гарсан тухай Грекийн Иргэний хамгааллын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.


"Энэтхэгийн нэгэн үл таних этгээдээс илгээсэн сэжиг бүхий дугтуй Митилин хот дахь Эгейн их сургуулийн байрнаас олдсон. Цагдаа нар болон гал сөнөөгчид даруй арга хэмжээ авсан” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Аюулгүй байдлыг хангаж, дугтуйг улсын төв лабораторид хүргэсэн байна. Дугтуйнд байсан нунтаг бодисын дээжийг шинжилж үзэхэд цавуу болон принтерийн будгийг үйлдвэрлэхэд ашигладаг бодис байж магадгүй болохыг иргэний хамгааллын алба мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ