Ким Жөн Ун, Д.Трамп нарын хоёр дахь уулзалтыг хаана зохион байгуулах талаар хэлэлцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг хаана зохион байгуулах талаар АНУ хэлэлцээ хийж байна. Энэ тухай Америкийн удирдагч ням гарагт сэтгүүлчдэд мэдээлснийг телевизийн "Fox News" суваг шууд дамжуулжээ.
“Уулзах газрыг хэлэлцэж байна. Хоёр дахь уулзалтыг хаана зохион байгуулах талаар бид удахгүй мэдэгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна. “Тэд бидэнтэй уулзах хүсэлтэй байна. Бид ч мөн уулзахыг хүсч байна. Уулзалтаас ямар үр дүн гарахыг харцгаая” гэж Д.Трамп нэмж хэлжээ. “Гэхдээ хориг арга хэмжээ хэвээр үлдэнэ” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “Умард Солонгостой хийж буй бидний ажил хэрэг сайн байгаа” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт дээд хэмжээний хоёр дахь уулзалтын хэтийн төлөвийн талаар ярихдаа, БНАСАУ-ын удирдагчаас ээлжит захидлаа хүлээж авсныг мэдэгджээ.
Ким Жөн Унтай хийх дараагийн уулзалт 2019 оны нэг эсвэл хоёрдугаар сард болно гэж Д.Трамп өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд мэдээлсэн билээ.