Тайванийн эрх баригч нам шинэ удирдагчаа сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТАЙБЕЙ. /NHK/.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Тайваньд болсон орон нутгийн сонгуульд эрх баригч Ардчилсан Дэвшилтэт нам
ялагдал хүлээсэнтэй холбогдуулан тус намын дарга Цай Инвень огцорч, шинэ
даргаар Чо Жун Тайг сонгосон байна.
Ням гарагт болсон намын даргыг сонгох сонгуулиар Чо Жун Тай өмнөх дарга буюу Цай Инвений бодлогуудыг шүүмжилдэг өрсөлдөгчөө ялсан
байна. Эдүгээ 59 настай Чо Жун Тай нь улсын хууль тогтоогч болон намын ерөнхий
нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байжээ.
Чо Жун Тайн
хэлснээр, тэрбээр Ардчилсан Дэвшилтэт нам болон Тайванийн ард түмнийг холбох
гүүр болох хүсэлтэй байгаа аж.
2020 онд Тайваньд
Ерөнхийлөгч болон хууль тогтоогчдыг сонгох бүх нийтийн сонгууль болох бөгөөд
сөрөг хүчний Үндэстний нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан амжилтаа
ахиулах хүсэлтэй байгаа юм.