М.Помпео Ойрхи Дорнодод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-05 13:48:57

ВАШИНГТОН. /NHK/. Ирэх долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ойрхи Дорнодод айлчилна. Энэ тухай Төрийн департаментийн хэвлэлийн албанаас мэдээлэв.


М.Помпео нэгдүгээр сарын 8-15-нд Египет, Саудын Араб зэрэг Ойрхи Дорнодын найман улсад айлчлах ажээ. Төрийн нарийн бичгийн дарга Саудын Арабын удирдагчидтай Йемен, Сири зэрэг бүс нутгийн асуудлуудаар хэлэлцэж, сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар асуухаар төлөвлөж байгаа юм.


Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ирэх долоо хоногт Турк улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, эдгээр айлчлал нь АНУ Сириэс цэргүүдээ татсан ч Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөө буурахгүй гэдгийг харуулах зорилготой ажээ. 

Холбоотой мэдээ