Жеймс Уэбб АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-04 13:13:54

МОСКВА. /АиФ/. Конгрессын сенатч асан Жеймс Уэббыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцэж байгаа тухай “ The New York Times” сонин мэдээлсэн байна.


АНУ-ын Ардчилсан намын гишүүн Уэббыг нэр дэвшүүлэх асуудал Цагаан ордонд ихээхэн дэмжлэг аваад байгаа аж.


The New York Times” сонины мэдээлснээр, энэ асуудлаар Уэббтай хэдийнээ холбогдсон байна. Өдгөө 72 настай Уэбб нь 2007-2013 онд Виржиния муж улсын сенатчийн албан тушаалыг хашиж байжээ. 

Холбоотой мэдээ