Монголын Олимпын хорооны ерөнхийлөгчийг шалгах хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-01-03 14:10:15

БЕРН. /Insidethegames/. Монголын “Олимпизмыг аваръя” хөдөлгөөн Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгах хүсэлтийг Олон улсын Олимпын хорооны Ёс зүйн хорооны дарга Бан Ги Мүнд илгээжээ.


“Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнийн илгээсэн уг захидалд, Д.Загдсүрэн нь Монголын Олимпын хорооны нэр хүндийг унагасан бөгөөд түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж бичсэн байна.


Д.Загдсүрэн нь 2017 онд Олимпын хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Ингэснээр тэрбээр дөрвөн жил хашдаг уг албыг тав дахь удаагаа улиран хашиж байгаа юм.


Ч.Бат-Эрдэнийн хэлснээр, "Олимпизмыг аваръя" хөдөлгөөнөөс Д.Загдсүрэнг нэрээ татахыг удаа дараа шаардсан боловч амжилт олоогүй бөгөөд тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран тус албанд дахин сонгогдсон байна.


“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж захидалд тэмдэглэсэн байжээ.

Холбоотой мэдээ