2011 оны газар хөдлөлтийн дараа Япон зүүн зүгт 5 метрээр нүүжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-03-10 15:55:10

ТОКИО. /TASS/. 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараа тус улсын нутаг дэвсгэр Америк тивийн зүгт буюу зүүн зүгт нүүсээр байгаа аж. Сүүлийн жилүүдэд тус улсын гол арал болох Хоншюүгийн зүүн хойд хэсэгт оршдог зөвхөн Мияги болон Иватэ мужийн газар нутаг 10 см-ээр нүүсэн байна.

2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлтийн дараа энэ бүс нутгийн 9 томоохон газар нутаг өнгөрсөн таван жилд Америкийн зүгт ойролцоогоор 5 метрээр нүүжээ. Хамгийн их хөдөлгөөн Мияги мужийн Осика хойгт бүртгэгдсэн байна. Тус хойг 6.4 метрээр хөдөлж нүүжээ. Одоогийн байдлаар Токио хот оршдог Канто тэгш газрын зүүн хэсэгт хөдөлгөөн зогссон боловч Хоншюү арлын зүүн хойд хэсэгт үргэлжилсээр байгаа аж.

Газар хөдлөлтийн нөлөөгөөр мөн Японы зүүн хойд хэсгийн томоохон бүсэд хөрс суусан боловч сүүлийн үед урьдын түвшинд эргэн орох болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ