Хаваржилт хүндэрсэн газрын малчдад тусламж үзүүлсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 15:39:28

Шинэ он гарснаас хойш Хангай, Цахир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан сумын малчдад улсын нөөцөөс 94 тонн өвсийг буцалтгүй тусламжаар, 125 тонн тэжээл, аймгийн нөөцөөс 49 тонн хорголжин тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгожээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Засгийн газрын 480 дугаар тогтоолоор хаваржилтын хүндрэлтийг даван туулахад зориулж Архангай аймагт 96 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. МУЗН-ээс дээрх сумдад судалгаа хийж, 250 өрхөд гурил будаа зэрэг хүнсний зүйлс, нэг өрхөд 64000 төгрөгний бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн байна.

Бэлчээрийг зүй зохистой ашиглах “Ногоон алт” төслөөс 30 тонн хивэг, 5 сая төгрөгийн бензиний тусламжийг зудтай байгаа Хангай, Тариат суманд олгожээ.

Архангай аймаг. Л. Булган

Холбоотой мэдээ