Манчестер хотод хүмүүс рүү халдсан этгээд сэтгэцийн өвчтэй байж магадгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-02 12:49:51

МОСКВА./АиФ/. Их Британийн Манчестер хотын метроны буудалд хүмүүс рүү халдсан этгээд сэтгэцийн өвчтэй байж магадгүй тухай хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.


Мэргэжилтнүүд гэмт этгээдийг үзэж, түүнийг сэтгэцийн албадан эмчилгээнд явуулсан байна. Түүнчлэн цагдаа нарын мэдэгдсэнээр, гэмт этгээдийг сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн дагуу баривчлан саатуулсан байна.


Манчестер хотын “Виктория” метроны буудалд хутгатай этгээд хүмүүс рүү халдсаны улмаас 3 хүн бэртэж гэмтсэн хэрэг 12 дугаар сарын 31-ны орой болсон юм. Өдгөө 25 настай гэмт этгээдийг газар дээр нь баривчилжээ. 

Холбоотой мэдээ