Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2019-01-01 10:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 16-18 градус хүйтэн байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ