Америкийн цэргүүдийн эхний бүлэг Сирийг орхин явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-30 11:02:12

АНКАРА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсаас цэргүүдээ татах шийдвэр гаргасантай холбоотойгоор Америкийн цэргийн албан хаагчдын эхний бүлэг Сирийг орхин явжээ.


Anadolu” агентлагийн мэдээлснээр, энэ сарын 28-нд Америкийн армийн 50 орчим албан хаагч Сирийн Хасека муж дахь зэвсгийн агуулахыг орхин, хуягт автомашинаар Ирак руу явжээ.


Сири улсаас цэргүүдээ татах шийдвэр гаргасан тухайгаа ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 19-нд зарласан юм. Д.Трампын энэ шийдвэр нь Сири дэх террорист "Лалын улс" бүлэглэлийг АНУ ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүдийн тэнд байсны цорын ганц зорилго байсан гэж үзэж байгаатай нь холбоотой юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 2000 гаруй цэргийг гаргахад 60-100 хоног шаардагдах аж.

Холбоотой мэдээ