Мүн Жэ Ин ОХУ-ын Ерөнхийлөгчид шинэ жилийн баярын мэнд дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 10:45:06

МОСКВА. /АиФ/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд “Твиттер” хуудсаараа дамжуулан орос хэлээр шинэ жилийн баярын мэнд дэвшүүлжээ.


“Хүндэт Владимир Владимирович болон ОХУ-ын хүндэт ард иргэдэд! Бидний хийсэн уулзалтууд, үнэ цэнэтэй нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааг эргэн дурсахад таатай байна. Бүс нутагт энх тайван байдал тогтоож,  хөгжил цэцэглэлтийг бий болгох үйл ажиллагаанд үргэлж бидэнтэй хамт байна гэдэгт найдаж байна. Ирэх онд ч мөн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлцгээе” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн ОХУ-ын төрийн тэргүүн болон ард иргэдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгаагаа Мүн Жэ Ин илэрхийлсэн байна.


В.Путины БНСУ-д хийх айлчлалын хугацааны талаар хоёр улсын эрх баригчид яриа хэлэлцээ хийх юм. БНСУ-ын төрийн тэргүүн Москва хотод өнгөрсөн 6 дугаар сард айлчлах үеэр талууд уг асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрчээ.

Холбоотой мэдээ