Хэлэлцээний шинэ шатанд Кабул төлөөлөгчдөө илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Афганистаны асуудлыг тайван замаар зохицуулах хэлэлцээний дараагийн шатанд төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэ тухай телевизийн TOLO News суваг мэдээлсэн байна.
Талибууд болон АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмирт Улсын ивээл дор Абу-Дабу хотод уулзсан билээ. Уулзалтад мөн Пакистан болон Саудын Арабын төлөөлөгчид оролцсоноос гадна Афганистаны өндөр албан тушаалын төлөөлөгчид байлцжээ. Хэлэлцүүлгийн үр дүнг уулзалтад оролцогсод нааштай үнэлсэн байна. Мөн ийм хэлбэрээр хийх дараагийн уулзалтыг Саудын Арабад хийхээр болсныг мэдээлжээ.
Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд энхийн шууд яриа хэлцээг эхлүүлэх асуудлыг янз бүрийн газруудад хийж байгаа юм. Тухайлбал 11 дүгээр сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотод Афганистаны асуудлаарх уулзалтыг хаалттай хэлбэрээр хийсэн байна. Уг уулзалтад Катарын Доха хот дахь Талибан хөдөлгөөний улс төрийн салбарын төлөөлөгчид анх удаа оролцжээ.