Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны шагналын сан 200 сая төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-21 12:20:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн 11-р сарын сугалааны тохирлыг энэ сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.

Тиймээс иргэд 11-р сарын 1-30-ны өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан НӨАТ-ын баримтаа маргааш буюу 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын ebarimt системд бүртгүүлсэн байх учиртай. Ингэснээр та НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг юм. 

Холбоотой мэдээ