Манай хоёр эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-20 05:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Караганда хотноо болж буй Казахстаны гавьяат дасгалжуулагч Г.Жарылгаповын нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорьж байгаа манай эмэгтэй боксчдоос хоёр нь мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдана.


Эмэгтэй боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир болон дасгалжуулагч Х.Хайнар нарын удирдлага дөрвөн тамирчин энэ тэмцээнд оролцож байна. 51 кг-д спортын мастер М.Энхжаргал өчигдөр хүрэл медалийн төлөөх тулаандаа дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Казахстаны шигшээ багийн тамирчин Жазира Оракбаеваг 3 үеийн турш илүүрхэн ялж, өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдах бол 75 кг-д М.Мягмаржаргал Алмата хотын тамирчинг ялснаар мөн мөнгөн медалийн төлөө хүчээ сорихоор болов.


Харин 57 кг-д Э.Мичидмаа Казахстаны шигшээ багийн нэг номерын тамирчинтай энэ тэнцүүхэн хүч үзэж шүүгчдийн 2:3 саналаар ялагдаж тэмцээнээ дуусгав.

Холбоотой мэдээ