Томск мужид Ми-8 нисдэг тэрэг амжилтгүй газардав

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-12-19 15:24:20
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Томск мужийн Кедровый хотод Ми-8 нисдэг тэрэг амжилтгүй газардаж 5 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдлээ.

 Нисдэг тэрэг Томск мужийн хойд хэсэгт байх Майское нефтийн орд газраас хотруу чиглэн нисч байсан бөгөөд 25 зорчигч тээвэрлэж явжээ. Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр нисдэг тэрэгний буух эд ангид эвдрэл гарснаар ийнхүү осол болсон хэмээн үзжээ. Бэртэл авсан зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа аж.  

Майское нефтийн орд газар БНЭУ-ын “OVL” корпорацид харъяалагддаг бөгөөд уг корпораци Томск мужид нийт 11 мянган хавтгай дөрвөлжин км газрын лиценз эзэмшдэг гэх мэдээлэл байна. 

Холбоотой мэдээ