"Гуанжоу Эвергранд" дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн клуб боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-09 14:13:53

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хөл бөмбөгийн "Гуанжоу Эвергранд" клуб өртгөөрөө “Реал Мадрид”-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн үнэтэй клуб боллоо.

Мягмар гарагт "Гуанжоу Эвергранд" клубын хувьцааг Хятадын жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьцааг арилждаг улсын ерөнхий системээр /NEEQ/ арилжсан байна. Хятадын супер лигийн клубын өртөг 21.8 тэрбум юань буюу 3.35 тэрбум долларт хүрчээ.

“Forbes” сэтгүүлийн хамгийн үнэтэй клубуудын жагсаалтыг өнгөрсөн жил “Реал Мадрид” клуб тэргүүлж, хамгийн үнэтэй клуб болсон юм. Тус клуб 3.26 тэрбум доллароор үнэлэгджээ. "Гуанжоу Эвергранд" клубын өртөг 3.35 тэрбум доллар болсноор, Хятадын баг дэлхийн хамгийн үнэтэй клуб болж, Испанийн клубыг ардаа орхисон байна.

1954 онд байгуулагдсан "Гуанжоу Эвергранд" клубын ерөнхий дасгалжуулагч нь Бразилын шигшээ багийг 2002 оны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлүүлж байсан Луис Фелипе Сколари юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ