Онцгой байдлын алба хаагч Д.Ариунжаргал ОУХМ цолны болзол хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-12 11:32:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Онцгой байдлын алба хаагч Д.Ариунжаргал гүйлтийн төрөлд өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч цолтой тэрбээр Тайвань улсын Тайпэй хотноо болж буй “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улсаа төлөөлөн оролцон дээрх амжилтыг гаргав.Харин Монгол улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид 5 дугаар байрт, эмэгтэй баг тамирчид 4 дүгээр байрт шалгарчээ. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ