“Зохистой хөдөлмөр- Хөдөлмөрийн бүтээмж” аяыг 16 суманд өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-06 21:56:56

Ховд/МОНЦАМЭ/ Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөгжил политехник коллеж, аймгийн ҮЭ-ийн холбоо хамтран “Зохистой хөдөлмөр- Хөдөлмөрийн бүтээмж” аяныг хөдөөгийн 16 суманд өрнүүллээ.
Аяны үйл ажиллагаа энэ оны 11 сарын 30-наас эхэлж, тус аймгийн 16 сумын 93 төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын 1796 ажилтан албан хаагч оролцжээ.

Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харилцаа, ёс зүйн сургалт, ажлын байрны дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тухайн байгууллагын ажлын байрны эмх цэгцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Энэ аяныг аймгийн ҮЭ-ийн холбооноос санаачлан ажлын хэсгийг холбооны дарга Ц.Ариунжаргал ахлан ажиллаж, багийн бүрэлдэхүүнд аймгийн ахмад эмч П.Бямбаа, Сүүн сэтгэл холбооны тэргүүн Г.Сонин багш, Хөдөлмөр Хадамжийн Үйлчилгээний Газрын мэргэжилтэн Ж.Амгаланшоо, Хөгжил Политехник коллежийн төгсөх ангийн 10 оюутан, ҮЭ-ийн холбооны туслах ажилтан Т.Номин-Эрдэнэ, жолооч нар хамтран ажиллалаа. Аяны үйл ажиллагааны санхүүжилтийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санхүүжүүллээ.

 

Холбоотой мэдээ