Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар тоглох тоглолтын хуваарь

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-03-07 17:03:01

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан хамтлаг, дуучид тоглолтоо бүсгүйчүүддээ өргөн барих гэж байна.

Хурд” хамтлаг  “Инээмсэглэ бүсгүйчүүд” , ” Ханьдаа дуулъя” тоглолтоор бэлэг барина

“Хурд” хамтлаг  15.00 цагаас “Инээмсэглэ бүсгүйчүүд” хэмээх тоглолтоо бүсгүйчүүддээ өргөн барина. Тоглолтод хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд  “Халгай” брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх аж.

Хоёр дахь тоглолт болох “Ханьдаа дуулъя” цэнгүүн тоглолтоо энэ жил “CASTLE” клубт 20.00 цагаас 600 үзэгчид  зориулан  “VIP” хэлбэрээр зохион байгуулах юм байна.

“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоор эмэгтэйчүүдэд бэлэг барина

Улсын Филармонийн уран бүтээлчид "Бид нэг гэр бүл" төслийн хүрээнд Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай"  тоглолтоо эмэгтэйчүүдэд зориулан тоглоно.

СТА А.Түмэн-Өлзий “Хатан гоо ээжүүддээ” тоглолтоо хийнэ 

Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болно. Тоглолтод хүрэлцэн ирсэн бүх ээжүүдэд гарын бэлэг болоод цомгийг бэлэг болгон өгөх аж.

"Увертюра” хамтлаг Дархан хотод тоглоно

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус  Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хамтран Дархан хотын эмэгтэйчүүд ээжүүддээ зориулан тус хотын “Залуучууд театрт” 19:00 цагаас тоглоно. Хайрын дээд ээжүүддээ, эрхэмсэг гоо бүсгүйчүүддээ “Увертура” хамтлагийн “Тэнгэр ээж минь өршөө” тоглолтоор бэлэг бариарай.

Дуучин Наран “Welcome to My Heart” амьд тоглолт

СТА, поп дива дуучин С.Нарангийн “Welcome to my heart” амьд тоглолт 19:00 цагт “Corporate Hotel & Convetion centre, Concert hall”-д болно.

Тоглолтод Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, Ц.Чулуунбат, Л.Балхжав, Б.Батчулуун, МУГЖ Д.Жаргалсайхан, Д.Отгонбаяр, Б.Ангирмаа, Б.Халиун, жүжигчин Ц.Цэрэнболд, ая зохиогч, дуучин Оки нар оролцох юм.

 

Холбоотой мэдээ