Эквадорын дэд Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /РИА
Новости/. Эквадорын дэд Ерөнхийлөгч Мария Алехандра Викуньяг мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор түүнийг албан
тушаалаас нь чөлөөлсөн тухай Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгджээ.
Авлигын асуудлаар Викуньяг мөрдөн шалгах урьдчилсан ажиллагааг эхлүүлсэн
тухай 11 дүгээр сарын сүүлчээр мэдээлсэн байна. Викуньягийн туслах хийж байсан
хүний өгсөн мэдүүлгээр, тэрбээр албан тушаалаа авч үлдэхийн тулд Викуньяг парламентын
гишүүн байх үед нь сар бүр 300-1400 ам.доллар төлдөг байсан гэжээ.