“Хаус” хороолол ашиглалтад орлоо

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:27:18

Баянхонгор аймгийн төвийн 12 га газарт эдлэн газартай хувийн орон сууц баригдаж, эхний ээлж нь ашиглалтад ороод байна. 

Аймгийн төвийн төвлөрөл, дуу чимээнээс зайдуу баригдсан эдгээр хорооллын цэвэр, бохир усны асуудлыг бүрэн шийджээ. Харин эхний ээлжийн хувийн орон сууцанд орсон айл өрхийн ихэнх нь дулааны асуудлаа цахилгаан халаагуураар шийдэж байгаа аж.
Тус хороололд нийтдээ 120 өрх гал голомтоо бадраана.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд